
Та бүхэндээ нэгэн харамсалтай мэдээ дуулгахад Бразилийн Рео де Жанейрод зохиогдох байсан ДАШТ тодорхой шалтгааны улмаас зохиогдох боломжгүй болжээ. Бразилийн даамын холбооноос дэлхийн даамын холбоонд ирүүлсэн доорх мэдэгдлийг Америк улсад ажиллаж амьдарч байгаа манай даамчин дэд мастер Д.Батсайхан ах маань орчуулж ирүүлснийг нийтэллээ.
Бразил улсын Копакабана эрэг дээр зохиогдох байсан даамын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 78, эмэгтэйчүүдийн 35 дахь тэмцээн нь манай талын асуудлаас болж зохион байгуулагдах боломжгүй болсонд гүнээ хүлцэл өчье. Энэхүү тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг даамчид болон сонирхогчид, сэтгүүлч, орчуулагчид, аялал жуулчлалын агентлагууд орлцох байсан бөгөөд хэдэн зуун хүний зочид буудлын захиалгатай нүсэр том тэмцээн болох байсан нь гарцаагүй үнэн юмаа.
Энэ тэмцээний хамгийн гол онцлог бол хамгийн сүүлийн үеийн технологоор хийгдсэн асар том 10 тонн жинтэй, 34 метр урттай, 2,7 метрийн өндөртэй электорон самбарыг ашиглан зохиогдох байсан. Гэтэл уг тэмцээнийг зохион байгуулж байгаа Бразилийн даамын холбоо нь засгийн газрын баримталж буй үндсэн хуулийн нэг заалт болох Federal Law 11.438-ыг сайтар мэдээгүйн улмаас тогтоосон хугацаанд нь төсөлийг засгийн газартаа өргөн барьж чадаагүй.
Тэмцээнд хэрэглэгдэх нүсэр том элэекторон самбарын аюулгүй байдлын асуудал нь бэлэн болж чадаагүй байсан бөгөөд өөрөөр хэлвэл бидэнд техникийн маш олон асуудал гарсан гэж хэлж болно. Энэхүү тэмцээний арга хэмжээнд ойролцоогоор 2 сая хүн оролцох асар том үйл ажиллагаа байсан.
Бид энэ тэмцээнд маш олон сар бэлдэж спонсорлогч байгууллагуудын хандиваар сангаа бүрдүүлж үүнийгээ ажил хөдөлмөр, засгийн газрын зөвшөөрөл түүний зардал, аялал зуучлалын үнэ хөлс мэт олон зүйлд зарцуулсан.
Хамгийн чухал асуудал бол энэхүү тэмцээний төсөл нь далайн эрэг дээр нүсэр том электорон самбарын тусламжтайгаар явагдах байсан ба бид 9 сарын 29 нд үүнийг барих зөвшөөрөл авсан байсан. Спонсорлогч байгууллагуудаас манай холбооны дансанд хийх санхүүжилт хамгийн сүүлийн өдөр нь 9 сарын 30 байсан юм.
10 сарын 1 ээс далайн эргийн хуулийн дагуу (Federal Law 11.438) ямар нэгэн тэмцээнтэй холбоотой мөнгө данс руу орж ирэх ёсгүй гэсэн хууль байсныг бид мэдсэнгүй. Бид энэ бүгдийг тодорхой болгох талаар бүх төрлийн арга хэмжээг авсан боловч энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхээ алдсандаа маш их харамсч байна.
Энэ дашрамд хэлэхэд энэхүү том хэмжээний тэмцээнийг зохион байгуулахад маш их тусалсан Mr Harry Otten, Mr Frank Teer, Mr Henri Macaux, Mr Johan Bastiannet… нарт гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Дээрх шалтгаанаас болж бид олон тооны ажилчдыг ажлаас нь халсан ба маш их хохирол амссан. Одоогийн байдлаар яг хэдий хэмжээний хохирол амссаныг нарийн тооцоолоогүй боловч өнөөдрийн байдлаар 100000-120000 евро зарцуулсан байна.
Бразилийн Даамын холбоо нь дахин ийм явдал гаргахгүй ба дараагийн удаа маш хариуцлагатай хандна гэдгээ амлаж байна.
78/35 дахь ДАШТ зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Mr Lelio Marcos L. Sarcedo
Зүүн гар талаас Mr Lelio Marcos L. Sarcedo
D.Batsaikhan. California USA.
Дээрх материалыг өөрийн цаг заваа харамгүй зориулан бэлтгэж ирүүлсэн Д.Батсайхан ахдаа талархсанаа илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.











Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: