Тон Сейбрандс дэлхийн рекордыг эвдэж чадах болов уу

Энэ сарын 24, 25-нд Голландын нийслэл Амстердам хотын Olimpisch stadion д нэгэн маш сонирхолтой тоглолт явагдах гэж байна. 1972-1973 оны дэлхийн аварга Голландын их мастер Тон Сейбрандс өрөгөө харахгүйгээр зэрэг тоглолтын дэлхийн рекордыг эвдэх оролдлого хийх гэж байна. Өмнө нь харахгүйгээр зэрэг тоглолтын рекордыг тэрээр гурван ч удаа хийж энэ амжилтыг ганцаараа эзэмшдэг байсан юм. Гэтэл 2008 онд түүний амжилтыг нутаг нэгтэн их мастер Эрно Просман эвдэж чадсан билээ. Ингээд энэ хоёр агуу даамчны тоглолтын дүнг сонирхуулъя.

Тон Сейбрандс

2002 онд 22 хүнтэй тоглосноос 17 хожин 5 тэнцэж 88%-ийн амжилт

2004 онд 24 хүнтэй тоглосноос 20 хожин 4 тэнцэж 92%-ийн амжилт

2007 онд 25 хүнтэй тоглосноос 21 хожин 4 тэнцэж 92%-ийн амжилт үзүүлж байсан байна.

Эрно Просман

2008 онд 27 хүнтэй тоглосноос 15 хожин 8 тэнцэж 4 хожигдон 70%-ийн амжилтыг үзүүлсэн юм.

Тэгвэл энэ удаа Тон Сейбрандс 28 хүнтэй тоглох бөгөөд тэрээр хэд хожин хэд тэнцэн хэдэн хувийн амжилт үзүүлэх нь үнэхээр сонирхолтой байна. Дашрамд дурьдахад уг тэмцээний тоглолтууд интернетээр шууд явагдах бөгөөд та тэмцээний сайт руу орж тоглолтууд хэрхэн сонирхолтой явагдаж байгааг харж болохнээ. Энд дарж тэмцээний сайт руу зочлоорой.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. erka (зочин) | 2009-09-17 15:50:37
goe yum bolox yum bnada...world new record...
2. mandaxaa (зочин) | 2009-09-17 17:44:31
gaixaltai yum aa.seibrands chadax bxaa.aguu hun shuu dee..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Tsahim.net Topsites List Монголын шилдэг ТОП вэб сайтууд.