2009 оны улсын аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна

Монгол Улсын 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн 34, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн нийслэлийн 48 дугаар дунд сургууль дээр эхэллээ.

Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 даамчин тойргийн системээр тоглож байгаа юм. Эрэгтэйчүүдээс дэлхийд чансаагаараа 44 дүгээрт бичигдэж байгаа Ази тивийн гурав, улсын найман удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг, 2007 оны Өсвөрийн Дэлхийн аварга, Даамын холбооны мастер Г.Гэрэлболд, 2008 оны улсын аварга, даамын холбооны мастер Р.Манлай, улсын гурван удаагийн аварга Б.Эрдэнэбилэг, спортын мастер М.Хишигбаяр нарын тэргүүтэй даамчид оролцож байна. Тэмцээн энэ сарын 12-ны өдөр дуусч, аваргууд тодрох юм.

Сэтгэгдэлүүд:

1. erka (зочин) | 2009-09-08 11:19:49
hehe nice temtseen bolj bna oo...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Tsahim.net Topsites List Монголын шилдэг ТОП вэб сайтууд.