

78 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээн өмнөх тэмцээнүүдээс их онцлогтой сайхан тэмцээн болох бололтой. Тэмцээний орчны хувьд далайн эрэг болон далайн аквариумын хажууд болох учир ярих ч юм алга даа. Түүнчлэн тэмцээнд хэрэглэгдэх цаг болон хөлөг нь хамгийн сүүлийн үеийн электорон цаг ба хөлөг дээр явагдах юм байна. Уг тэмцээнд улс улсын шилдэг 48 даамчин 4 хэсэгт 12 оороо хуваагдан тоглох бөгөөд хэсэг тус бүрээс эхний 3 даамчин шалгарч шигшээ тэмцээнд 12 даамчин Дэлхийн аварга хэмээх эрхэм цолны төлөө оюун ухаан ур чадвараа сорих юм байна.
Энд электорон хөлгийн тухай бичлэг орууллаа











Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: