Даам нүүж чаддаггүй хүн гэж ер нь л ховор байх даа. Ихэнх хүмүүсээс та даам мэдэх үү гэхэд өө даам мэдэхгүй хэн байсан юм бэ, амархан шүү дээ гэж хариулах нь их байдаг. Нээрээ л хүн болгон даам нүүж чаднаа. Би ч үүнтэй санал нэг байна. Гэхдээ даам тоглож байгаа зорилго маань юу билээ. Мэдээж хамгийн гол зорилго бол өрсөлдөгчөөсөө оюун ухаан, арга барил, ур чадвар, мэдлэгээрээ илүү байж ялалтанд хүрэх л шүү дээ. Үүнийг харин хүн болгон тэр болгон хийгээд байж чаддаг болов уу. Гэхдээ би та бүхнийг ялагдлаасаа илүү ялалтанд маш их хүрдэг гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэнд даамны 2 программыг санал болгож байна. Та чөлөөт цагаараа энэ 2той оюун ухаанаа уралдуулаад нэг үзээрэй. Энэ 2 программ нь Truus гэдэг 200 еврогийн үнэтэй зарагддаг программаас хамаагүй дутуу боловч таньд тийм ч амархан хожигдохгүй шүү. Тиймээс та хичээж анхааралтай тоглоорой. За одоо таньд амжилт хүсэх л үлдлээ.
Dragon draughts татах бол энд дарна уу.
DAM 2.2 татах бол энд дарна уу.











Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: