2009-07-30 21:22:12
Энэ удаа программуудын талаар жаахан дэлгэрэнгүй оруулахыг зорьлоо. Та бидний сайн мэддэг, их хэрэглэдэг программуудаас гадна мэдэхгүй бас маш олон программууд байдаг юм байна. Хамгийн эртнийх нь 1977 онд хийгдэж байжээ. Франц, Голландын программууд голчлон байдаг бөгөөд хүчин чадлын хувьд ч дээгүүр байр эзэлдэг. Программуудын аварга шалгаруулах тэмцээн нэлээн дээрээс явагдаж ирсэн байна.
"Ямар программ хамгийн шилдэг нь вэ" цааш унших »

Өмнө нь Африк тивд тэмцээн хэрхэн явагддаг тухай бичлэг оруулж байсан бол энэ удаа Голланд улсад болсон нэгэн клубын нэрэмжит олон улсын тэмцээн хэрхэн явагдаж буй сонирхолтой бичлэгийг оруулъя. Энэ тэмцээнд дэлхийн аварга А.Шварцман түрүүлж А.Гетманский, Нджо Фанг нар удаалж байсын байна. Ер нь бол Голландад томоохон клубүүд нь нэрэмжит тэмцээнээ уламжлал болгон жил бүр зохиодог болсон байдаг бөгөөд энэ тэмцээний 2009 оныхд нь Нджо Фанг түрүүлж А.Гетманский, А.Балякин нар хоёр гуравт оржээ.
Голландын Твенте, Хенгело хотноо болсон даамын дэлхийн аварга цолын төлөөх халз тоглолтод ОХУ-ын их мастер Александр Щварцман (Москва), Александр Георгиев (Санкт-Петербург) нар өрсөлдөж, ахимаг настай Александр нь ялсан билээ. Түүнтэй “Санкт-Петербургские ведемости” сонины сурвалжлагч ярилцсаныг орчуулан хүргэе.
100 буудалт даамын дэлхийн аварга цолыг долоон удаа хүртсэн тоглогч бол Зөвлөлтийн даамчин Исер Куперман билээ. Амьдралынхаа сүүлчийн жилүүдийг АНУ-д өнгөрөөсөн энэ их хүн









